Мэдээлэл
Хурлын шийдвэр сурталчилж байгаа нь
ИТХ-ын 6-р хуралдааны шийдвэрийг төрийн албан хаагчдад хүргэж байгаа нь.
Хурлын хуралдаан
Цагаанчулуут сумд 2018 оны 12 сарын 16нд ИТХ-ын 6-р хуралдаан болж1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид ажлын албанаас 2018 онд зохион байгуулсан ажлын тайлан2. Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт3. Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх4. Сумын 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, ОНХС-аар хийгдсэн ажил, 2019 оны ОНХС-ийн төсөл, 2019 оны төсвийг батлах тухай5. Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөөний төсөл, бэлчээрийг хариуцлагажуулах журам батлах асуудлуудыг хэлэлцэж 8 тогтоол шийдвэрлэлээ.
Адуучин тэмцээнээс
Дэлгэр багаас зохион байгуулсан "Адуучин тэмцээнд" 2 аймгийн 5 сумын 49 адуучин залуус оролцож хурд хүч , авьяас билэг, эр зоригоо сорж өрсөлдсөнөөс Дэлгэр багийн адуучин Ж.Гонгоржав тэргүүн байр эзэлсэнийг мөн багийн "сумын шилдэг залуу аварга" малчин Б.Төмөр "алтан медаль" өргөмжлөл адуугаар, Дэд байр эзэлсэн Жаргалан сумын адуучин Т.Алтанбаганыг тус багийн "Аймгийн хошой аварга малчин" Э.Бат- Эрдэнэ өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн шагналаар , Гутгаар байрт шалгарсан Баянхайрхан багийн адуучин М.Ихнаранг мөн багийн "сумын аварга малчин" Л.Батбаяр өргөмжлөл хүрэл медаль дурсгалын зүйлээр, 4-р байрт шалгарсан Арц багийн адуучин О.Бат-Оргилыг "сумын аварга малчин" Ц.Баяраа өргөмжлөл мөнгөн шагналаар, 5-р байрт шалгарсан тус багийн адуучин О.Бат-Оргилыг мөн багийн малчин Д.Чүлтэмгомбо өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. Адуучин тэмцээнд орж тэмцэлдсэн залуучууд болон үзэж сонирхсон үзэгчид, ивээн тэтгэсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийг адууны хийморь ивээх болтугай.
Сар шинийн бөхийн барилдаан
17 -жарны "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглон барилдсанаас с/з Б.Лхавгаа түрүүлж с/н О.Бат-Оргил үзүүрлэж с/з Ч.Давааням, с/х М.Ихнаран нар шөвгөрлөө.Энэ үеэр сумын бөхийн холбооны тэргүүнээр Б.Адьяаг сонгож баталлаа. Түрүү бөхийг Гансувд уул хоршоо бусад бөхийн бай шагналыг сумын улирдлага, БЗД нар ивэн тэтгэж зохион байгууллаа.
Шинэ жилийн баяр зориулсан хүүхдийн барилдаан
Шинэ жилийн баярт зориулсан хүүхдийн барилдааныг ивээн тэтгэж, зохион байгууллаа. Бага насанд:Түрүү: Г. Ган-ЭрдэнэҮзүүр: Г. ОтгоннямШөвөгт: Б. Буд-Эрдэнэ, М. ДүвчиндоржДунд насанд:Түрүү: Г. ДашнямҮзүүр: Д. ДаваажаргалШөвөг: Б.Чинбат, А.БавуугаржидАхлах нас: Түрүү: Г. БалжиннямҮзүүр: Б.ГүрбазарШөвөг: М.Баасанхүү, О.Батнасан нар тус тус байр эзэллээ. Цаашдаа 2019 оноос хүүхдийн барилдааныг зохион байгуулж байхаар сумын засаг даргын үндсэн чиглэлд туссан болно.
Усны даланг сэргээв
2010 оноос хойш сэргээж оролдоогүй 20 гаруй метр усны даланг сэргээж арвин их ургац авах боломжийг бүрдүүлэх гэж хүн бүр мэрийн ажиллаа.