ИТХ-ын тайлан
Дэлгэр багийн ИНХ боллоо
Дэлгэр багийн дээд хэсгийн хурал Туулайтын Ар бор шороо хэмээх газар Ж Баасанжаргалынд боллоо. Хурлаар багийн Засаг даргын 2017 оны ажлын тайлан, багаас сумын аварга малчинд нэр дэвшүүлэх , зарим малчдыг төрийн болон яамны шагналаар шагнах тухай , багийн нэрэмжит адуучин тэмцээнийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Малчдын хамгийн их сэтгэл зовоож буй асуудал бол гадны отор нүүдлийн дарамт байна. Үүнд дүгнэлт хийж 2018 оны 03-дугаар сарын 01 хүргээд нүүлгэх шийдвэрийг хэрэгжүүлэх нь чухал.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03-р сарын 29 ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн батлав. Цагаанчулуут сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө. ИТХ-ын 2017 оны гол зорилт: 1.”Төсвийг үр ашигтай зарцуулж хэмнэлтийн горимоор ажиллацгаая” 2. “Орон нутгийн чанартай бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж ажиллая” Хөтөлбөр бодлогын баримт бичиг Зорилт арга хэмжээ Хугацаа Шалгуур үзүүлэлт хүрэх үр дүн Хариуцах эзэн Нэг:Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар Зорилт 1. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үр дүнг дээшлүүлнэ Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого <!--[if !supportLists]-->1.1.<!--[endif]-->Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлаж мөрдөх 1-р сард Хурлын байгууллагын чиг үүргийн ажил бүрэн орсон байх Нарийн бичгийн дарга МУЗЗНДНТУГ хуулийн 23-р зүйл 1.2.Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2-оос доошгүй удаа зохион байгуулах Үүнд:ИТХ-ын 3-р хуралдаанаар Сумын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц үр дүн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэл болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх..
ИТХ-ын эхний хагас жилийн ажлын тайлан
ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2017 оны 06 дугаар сарын 21 Цагаанчулуут булаг Сумын ИТХ-ын хуралдааныг 1 удаа зохион байгуулж сумын Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт, төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж 7 заалт бүхий ...2 тогтоол гаргаж батлав. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд 60 асуудал төлөвлөн улирлын ажлын төлөвлөгөөнд нарийвчлан тусган хэрэгжүүлж байгаагаас - 31 нь бүрэн биелэж 51.6 %-ийн гүйцэтгэлтэй байна. ИТХ-ын Тэргүүлэгчдээс 1-р улиралд 23 зүйл төлөвлөснөөс 20 хэрэгжиж 86.0 % биелэсэн бол 2-р улиралын төлөвлөгөөнөөс 17 зүйлээс 13 биелэж 2 нь хэрэгжих шатандаа 82.3 %”ийн хэрэгжилттэй байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 7 удаа зохион байгуулж жил, улирлын ажлын төлөвлөгөөнд туссан зүйлүүдийг хэлэлцэж 40 заалт бүхий 19 тогтоол гарган хэрэгжүүлээд байгаа билээ. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар жил, улирлын ажлын төлөвлөгөө, тэргүүний иргэдийг сум,аймгийн шагнал, төрийн шагналд тодорхойлох, Зорилтот өрхүүдийг батлах, Төсөвт б..