ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ТУХАЙ
11 сар
15

Аймгийн төвөөс урагш 100 км зайд байрладаг, говь хангай хосолсон нутагтай. Урд хэсгээрээ Говь-Алтай аймгийн Тайшир сум, зүүн урд талаараа Шилүүстэй сум, зүүн талаараа Отгон сум, хойд талаараа Цагаанхайрхан сумтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай. Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, дуучин Адарсүрэн, цөмийн физикч профессор Ж.Сэрээтэр,Монгол улсын гавъяат эмч билгүүн номч Нацагдорж,монгол улсын хөдөлмөрийн баатар Довдон, төр нийгмийн нэрт зүтгэлтэн эрдэмтэн Ц.Балхаажав, гэх мэт олны танил хүмүүс энэ нутгаас төрөн гарчээ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..