Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

ИТХ-ын эхний хагас жилийн ажлын тайлан

2017-12-04

ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД,

АЖЛЫН АЛБАНААС 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД

ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН   АЖЛЫН ТАЙЛАН

 

2017 оны 06 дугаар сарын  21                                                                      Цагаанчулуут булаг

 Сумын ИТХ-ын хуралдааныг 1 удаа зохион байгуулж сумын Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  эхний хагас жилийн биелэлт, төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөлөвлөгөөнд  тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж   7 заалт бүхий ...2 тогтоол гаргаж батлав.

 Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны жилийн  төлөвлөгөөнд 60 асуудал төлөвлөн улирлын ажлын төлөвлөгөөнд нарийвчлан тусган хэрэгжүүлж байгаагаас -   31 нь бүрэн биелэж 51.6 %-ийн гүйцэтгэлтэй байна.

 ИТХ-ын Тэргүүлэгчдээс 1-р улиралд 23 зүйл төлөвлөснөөс 20 хэрэгжиж 86.0 % биелэсэн бол 2-р улиралын төлөвлөгөөнөөс 17 зүйлээс 13  биелэж 2 нь хэрэгжих шатандаа 82.3 %”ийн хэрэгжилттэй байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 7 удаа зохион байгуулж жил, улирлын ажлын төлөвлөгөөнд туссан зүйлүүдийг хэлэлцэж  40  заалт бүхий 19  тогтоол гарган хэрэгжүүлээд  байгаа билээ.  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар жил, улирлын ажлын төлөвлөгөө, тэргүүний иргэдийг сум,аймгийн шагнал, төрийн шагналд тодорхойлох, Зорилтот өрхүүдийг батлах,  Төсөвт байгууллагуудын өмч хөрөнгийг данснаас хасах,шинээр бүртгэх,сонгуулийн хэсэг байгуулах ээлжит хуралдаануудыг товлон зарлах зэрэг асуудлуудыг тухай бүр  хэлэлцэн шийдвэрлэлээ.

2017 оны 1-рын 05-11-ний хооронд БИНХ-ын дарга,тэргүүлэгчд, БЗД нарыг сонгох сонгуулийн хурлыг зохион байгуулж БИНХ-ын дарга, тэргүүлэгчид багийн засаг дарга нарыг сонгож батлууллаа. 2 дугаар  сард БИНХ-ыг зохион байгуулан  багийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийг батлан цаг үеийн асуудлууд хэлэлцлээ.

 Эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлогын хорооноос удирдамжийн дагуу сумын ҮЭ-ийн хорооны санхүүгийн байдалд хяналт хийж ажиллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан  Уриалгуудыг хүлээн авч хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдсан үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн “Хамтын хүч үзэсгэлэнд ажилттай оролцож төлөөлөгч Ц.Намжилмаа  үйлдвэрлэлийн манлай эмэгтэйгээр шалгарч  тус сумаас 10 гаруй үйлдвэрлэгч оролцлоо.  “ Эх орны шим-2017" үзэсгэлэн худалдаанд 5 үйлдвэрлэгч оролцох боломжийг бүрдүүлж төсвийг шийдвэрлэж  тогтоол гарган хэрэгжүүллээ. Иргэний танхимыг байнгын ажиллагаатай  байлгаж Баянхайрхан багийн Засаг даргыг суулган сурталчилгааны материалиар  ханган ажиллуулж  ЗДТГ-ын хамт олон тогтмол хэлэлцүүлэг хийж байна.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Аймгийн Засаг дарга Д,Батсайхан нар болон аймгийн  Шүүхийн ажлын хэсэг, шалган туслах  групп ирж иргэдтэй уулзалт зохион байгуулж иргэдийн санал бодлыг сонсож өөрсдийн санал бодлоо харилцан ярилцлаа.

 Иргэд хөдөлмөрчидтэй 9 удаагийн уулзалтаар давхардсан тоогоор 750 хүнтэй уулзалт зохион байгуулж тэдний санаа бодлыг сонсож ажиллаа.

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тусгай удирдамжийн дагуу зохион байгууллж .Хууль сурталчилах ажлыг аймгийн ажлын хэсэгтэй хамтран зохион байгууллаа.. мөн Үндэсний бөхийн барилдааныг Соёлын төвтэй хамтран  зохион байгууллаа.Цагаан сар угтсан ажлын хүрээнд ахмадуудад хүндэтгэл үзүүлж байгууллага бүр өөрсдийн ахмадуудаа баярлуулж тэдний үг сургаалыг сонсов.

ИТХ-ын эрх бүхий албан тушаалтан ХАС,ХОМ-ийг нэр бүхий 20 хүнийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрсдөөс нь  цаасаар болон бичгээр авч цахим Жи мель хаяг шинээр нээж Авилгатай тэмцэх газарт бүртгүүлж нууц код авч тухайн мэдүүлэгчийн өөрийн хаягаар оруулж  баталгааны хуудсыг  хэвлүүлж гарын үсгээр баталгаажуулан дахин  цахимд 2 дахь удаагаа  баталгаажуулалт хийсэн  нь нилээд  техник ажилтай жил байсан ч  хуулийн хугацаанд бүрэн хийгдлээ.

 Авлигатай тэмцэх газарт  шинээр сонгогдсон  багийн Засаг дарга нарын  ХАС,ХОМ-ийг хүргүүлж баталгаажуулалт хийж баталгааны маягтыг хэвлүүллээ.

ХОМ-ээ урьдчилан мэдүүдсэн сумын Засаг даргын мэдүүлгийг дахин баталгаажуулалт хийлээ..

Аймгийн аварга малчин 3  аймгийн алдрат уяач 1 , сумын аварга малчин 3,  сумын алдарт уяач  цолоор 1 уяач  тус тус шалгарсаныг аймаг сумын удирдлагууд сар шинийн босгон дээр гардуулав..

3 дугаар сарын 05-наас Улаанбаатар,Дархан,Орхон аймгуудын нутгийн зөвлөлүүдтэй уулзалт  золгуутын ажлыг зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр,, Монгол цэргийн баярын өдрийг тусгай удирдамжийн дагуу өргөн дэлгэр тэмдэглэж буудлагын бооцоот тэмцээнийг уламжлалын дагуу зохион байгуулж  27 тамирчин цэц мэргэнээ сорин оролцсоноос Б.Биндэръяа тэргүүн байг эзэлж М.Ихболд дэд байр, Э.Батболд гутгаар байр эзэлж Ч.Дамдинпүрэв, Ц.Намжилмаа, нар тусгай байр эзэлсэн  мэдээллийг тухайн үед нь дамжуулсан билээ.

Манба дацан хийдийн хамба лам, билгүүн номч, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн дэлхийн суут хүн  сэдэвт кино хийх ажлыг 2016 оны 3-р сарын 14-18-ны хооронд орон нутагтаа амжилттай зохион байгуулж сумын болон тухайн багуудын иргэд өргөн дэлгэр оролцож олон удаагийн зураг авалт боллоо.

 2017 оны 3 дугаар сарын 20-22-ны хооронд “Сэтгэлийн дэм” аянаа өрнүүлж  хөдөөгийн малчин өрх, суурь бүрээр баг, байгууллагуудын төлөөлөл ЗДТГын албан хариуцлагтнууд орж санал хүсэлтийг нь сонсож ажиллаа.

Өмнөх жилүүдэд Төрийн шагналд уламжлагдсан  Баянхайрхан багийн иргэн Д.Хоролсүрэн “Алтангадас одон”,Бага ангийн багш Ч.Одгэрэл “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус тус   шагнагдсаныг   оны зааг дээр гардуулав. Шинээр алдарт дуучин П.Адарсүрэн монгол улсын гавъяат жүжигчин цолоор, малчин Б,Жамба, Д.Ламжав, киномехиникч Д,Раалайбаатар, сургуулийн ахлах тогооч Д.Цэрэндулам нарыг Алтангадас одонгоор, П.Алтанцэцэг, Г.Насандэлгэр нарыг” Алдарт эх-“ийн одонгоор тус тус шагнуулахаар шагналын материалыг бүрдүүдж аймгийн ИТХ-д хүргүүллээ.

 Сумын ИТХ-ын зарим Тэргүүлэгчид, БИНХ-ын болон Багийн  Засаг  дарга нар төлөөлөгчид НУС-ийг 1,2-р  улиралд- 8-13-ыг  ширхэшийг   захиалж  төлөөлөгчийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ ажлын арга барилаас суралцаж байгаа сайхан жишээ байна энэ мэтээр сэтгүүлийн захиалгын тоог нэмэгдүүлж хамтран ажиллахыг төлөөлөгчдөөс хүсэж  байна.

 Сумын ИТХ-ын дарга МНУХ-ны  холбооноос зохион байгуулсан ИТХ-ыг чадавхижуулах сургалтанд Улаанбаатар хотод 3 хоног ,Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан сумын дэд цахим хуудсыг ажиллуулах хөтлөгч хөгжүүлэгчийн болон ЭБАТ-ны сургалтанд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  нар тус тус  хамрагдаж  Цагаанчулуут  группт мэдээлэл дамжуулж байна.

ИТХ-д дээд шатны байгууллагуудаас ирсэн 20 албан бичиг, бусад байгууллагад уламжилсан 6 албан тоотыг бичиг хэрэгт бүртгэн бүртгэлжүүлсэний зэрэгцээ 2016 оны байгууллагын архивыг хийлээ. Тус байгууллагад ирсэн  өргөдөл 1,  санал хүсэлт 7-г хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг нь өглөө..

Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье уриан дор дунд сургуультай хамтран нэг  хүүхэд нэг байгууллага сэдэвт арга хэмжээнд оролцон хүүхдэд бэлэг гардуулж  хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6-р сарын  1 ны үйл ажиллагаанд оролцож хүүхдийн чуулган зохион байгуулж уламжлал ёсоор даагны уралдаан хийж хүүхдийн 2 насны барилдаан зохион байгуулагдав.Байгууллагын ажиллагсадын хүүхдүүдэд бэлэг гардуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ГХУССЗ-ийн хурлыг 2 удаа хийж 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг батлан  хэрэгжүүлж ажиллаа..

МУЕ-ийн сонгуулийн сумын хороо,хэсгийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын судалгааг гарган аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлж  шинээр 6 төрийн албан хаагчийг үнэмлэх олгох сургалтанд хамрууллаа.

Сонгуулийн хуулийн дагуу 2017 оны 4-р сарын 1-ний дотор намуудын сурталчилгаа хийх байр, зурагт самбар байрлуулах газруудыг зааж өгсөн тогтоол гаргаж хэрэгжүүллээ.

 МУЕ-ийн сонгуулийн сумын хороо, хэсэгт санал авах ажиллагааг зохион байгуулах санал авах байрын бүрэлдэхүүнийг  томилон  ажиллуулаад байна. .  

 Цэцэрэгийн  насны  хүүхдийн дунд  1 удаа”хуйрнан шуугигч” сэдэвт үндэсний бөхийн  барилдааныг ивээн тэтгэн  зохион байгууллаа.

    Бурханы цогцолборт 12 модыг тогтмол услан  арчилгаа тордолт хийж мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөлгөө авч цаашдаа шар хуайс тарих нь зөв гэсэн шийдэлд хүрээд байна..

. Улаан загалмайн хорооны ажлыг эрчимжүүлж иргэдийн татвар төлөх идэвхи санаачилгыг өрнүүлэн ажиллаж байна

Сумын ГХУСАЗЗ-ийн ажлын тусад нь илтгэж байна.

ИТХ-ын төсвийг жил улирлын хуваарийн дагуу захиран зарцуулж байгаа ч үйл ажиллагааны зардал хүрэлцэхгүй байна.

ИТХ нь 2017 оны эхний хагас жилийн  санхүүжилтийг бүрэн  зарцууллаа 

 

ТОВЧ ТАЙЛАН БИЧСЭН :

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                               Ч.ДАМДИНПҮРЭВ

 

 

ХЯНАСАН:

ДАРГА                        Ч.БАЯРМАГНАЙ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%