Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилт

2017-12-07

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолын дагуу

Цагаанчулуут сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийн  хэрэгжилт

 

2017 оны12 дугаар сарын 06                                                                                                                                                                                                      Цагаанчулуут булаг

 

Гаргасан шийдвэрийн он сар өдөр

дугаар

гарчиг

Заалтын тоо утга

Хэрэгжилт

хувь

1

2017.01.16

01

Аймгийн аварга малчнаар тодорхойлж

нэр дэвшүүлэх тухай

1  “Аймгийн аварга малчин цол-”оор шалгаруулахаар Арц багийн малчин Буянхүү овогтой Машбат,  Дэлгэр багийн

малчин  Содномдаржаа овогтой Батсайхан , Жавцаг багийн малчин  Ойров овогтой  Бүдрагчаа нарын сүүлийн жилүүдийн амжилыг үнэлэн нэр дэвшүүлж Аймгийн Засаг дарга Д.Батсайхан-д уламжилсугай ..

2. Шагналд нэр дэвшиж байгаа малчдын  шагналын материалыг бүрдүүлж  аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын ЗД –д үүрэг болгосугай.

1. Арц багийн малчин  Буянхүү овогтой Машбаяр,Дэлгэр багийн сумын сайн малчин  С.Батсайхан, Жавцаг багийн малчин О.Бүдрагчаа  нар аймгийн  “Аварга малчин цол”-оор аар  шагнагдаж шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа  болон сумын ИТХ-ын дарга ,Засаг дарга нарт  гардуулж баяр хүргэв.

 

90%

2.

2017.01.16

02

Аймгийн “Алдарт уяач цол”-оор

шагнуулах

 тухай

1.  Баянхайрхан багийн “Сумын алдарт уяач “ Бархас овогтой Энхбатын аймаг, сумын наадмууд, бүсийн уралдаануудад гаргасан амжилтыг хянан үзээд  “Аймгийн алдарт уяач цол”-оор шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга / Д.Батсайхан –д / уламжилсугай.

2. Шагналд нэр дэвшиж байгаа Баянхайрхан багийн  “Сумын алдарт уяач Б.Энхбатын шагналын материалыг бүрдүүлж “Аймгийн  Морин спорт уяачдын холбоон”-д өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга Ч.Болд-д  үүрэг болгов.

1.” Аймгийн алдарт уяач” цол тэмдэгийг   УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон аймгийн уяачдын холбооны дэд тэргүүн  гардуулж баяр хүргэв. Б.Энхбат Алдар тэмдэглэх баяраа 7-р сарын 15 нд Буман хоолойд хийж сумын иргэд өргөн дэлгэр оролцов.

90%

3.

2017.01.27

03

Аймгийн аварга тэмээчинд нэр дэвшүүлэх тухай

1.”Аймгийн аварга тэмээчин цол”-оор шагнуулахаар Дэлгэр багийн малчин Амгалан овогтой Чирчмааг сүүлийн жилүүдэд тэмээн сүргийг өсгөх ашиг шимийг ашиглуулахад оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Аймгийн хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт,төлөвлөлтийн хэлтэст уламжилсугай.

2. Аймгийн аварга малчинд нэр дэвшиж байгаа Дэлгэр багийн малчин Амгалан овогтой Чирчмаагийн  шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга / Ч.Болд-д / үүрэг болгосугай .

 

1.Шагналын материалыг хүргүүлсэн боловч Ивээн тэтгэгч  хувь хүмүүсийн саналаар 1 малчин шалгаруулж шагнах болсон тул шагналын болзолд хүрээгүй   

90%

4.

2017.02.03

04

Хэсгүүдийг байгуулах

тухай

 1.Цагаанчулуут сумын нутаг дэвсгэрт сонгогчдын санал авах тоолох зорилгоор байгуудыг хүн ам, сонгогчдын тоог харгалзан сонгуулийн хэсгүүдийг байгуулсугай.

А. 1-р баг Арц сонгуулийн  хэсгийн төв нь Төмөртийн гол

Б. 2-р баг Жавцаг сонгуулийн хэсгийн төв нь Өлзийт хошуу

В. 3-р баг Дэлгэр сонгуулийн хэсгийн төв нь Хайнаг толгойн булан

Г. 4-р баг Баянхайрхан сонгуулийн хэсгийн төв нь сумын төв байхаар тус тус тогтсугай.

2. Тогтоолыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга  /Ч.Дамдинпүрэв, Улсын бүртгэгч Ш.Бурмаа/-т нарт үүрэг болгосугай.

 

1.  Тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж МУЕ-ийн сонгуулийн  хэсгийн хороодыг   байгуулж 2 удаа санал хураалтын ажиллагааг зохион байгуулж нийт сонгогчдын 70-аас дээш  хувь нь оролцов

90%

5.

2017.02.03

05

Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн батлах тухай

1.      Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулж баталсугай. Үүнд: 1. Эрүүл мэндийн төвийн их эмч, дунд сургуулийн нийгмийн ажилтан, Б.Буджав /Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, М.Сүрмандах/Үйлдвэрчиний эвлэлийн хорооны дарга /, Ц.Батцацрал / иргэний  төлөөлөл/, С.Бат-Очир/ иргэний төлөөлөл/, М.Лхагвадорж / хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн/

2.      . Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийг Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж хариуцлагатай ажиллахыг зөвлөлийн дарга, гишүүдэд үүрэг болгосугай.

 

 Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн байгуулж  Зөвлөлийн даргаар Д.Саранбилэгийг сонгон баталлаа. Зөвлөл нь сард 2-оос доошгүй удаа хуралдаж Нийт 19 удаа  иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хэлэлцэн  шийдвэрлэлээ үүнд: нийгмийн хамамжийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.4, 13.2.7-дахь заалтуудын дагуу 14 иргэнд   амжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж улиралд нэг иргэнд 60000₮  15иргэнд асаргааны тэтгэмж, сар бүр 64000₮ -ийг олгож байгааг  шинээр тогтоох болон үргэлжлүүлэн сунгах шийдвэр гарган  хэрэгжүүллээ.. Харъяалах аж ахуйн нэгж, албан байгууллаггүй   85 ахмадад  сар шиний баяраар гарын бэлэг гардууллаа. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт  3 өрхийн 6 иргэнийг  хамруулахаар шийдвэрлэн аймгийн ХХҮГ-т хүргүүлж шийдвэрлүүлэн малжуулах ажлыг зохион байгууллаа Энэ арга хэмжээнэд ХЭДС- 14.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдлээ 14 ахмад түлээ нүүрс худалдан авахад нийгмийн халамжийн сангаас 2.960.000 ₮-ийг зарцууллаа.  

90%

6

2017.02.09

06

Зардал  хувиарлах тухай

1.      Засаг даргын Тамгын газрын 2016 оны үлдэгдэл санхүүжилт болох 4460195 / дөрвөн сая дөрвөн зуун жаран мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг Түлшний зардалд- 1.001.500  /нэг сая нэг мянга таван зуун/ төгрөг Бараа үйлчилгээний зардалд- 458,695 / дөрвөн зуун тавин найман мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг, Нэг удаагийн тэтгэмжид- 1500.000 / нэг сая таван зуун

мянга / төгрөг Засаг даргын нөөц санд-1500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөгийг тус тус хуваарилсугай.

2.      Хуваарилсан зардлуудыг зохиулалтын

дагуу зарцуулахыг  Засаг даргын Тамгын газрын дарга /И.Загдсүрэн/, нягтлан бодогч /А.Цогзолмаа / нарт үүрэг болгосугай.

 

Засаг даргын Тамгын газрын 2016 оны үлдэгдэл санхүүжилт болох 4460195 / дөрвөн сая дөрвөн зуун жаран мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг Түлшний зардалд- 1.001.500  /нэг сая нэг мянга таван зуун/ төгрөг Бараа үйлчилгээний зардалд- 458,695 / дөрвөн зуун тавин найман мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг, Нэг удаагийн тэтгэмжид- 1500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөг Засаг даргын нөөц санд-1500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөгийг  зориулалтын дагуу зарцуулж тайланг санхүүд хүргүүлсэн

 

90%

7

2017.02.09

07

Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох тухай

1.Тус сумын тариалангийн бүс нутгийн хил заагийг хавсралт 1 ёсоор баталсугай.

2. Тариалангийн бүс нутгуудыг зориулалтын дагуу эзэмшүүлэн ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Болд /-д үүрэг болгосугай.

Тариалангтйн зориулалтаар ашиглаж байгаа одоо ашиглахаа байгаад сүүлийн жилүүдэд ашиглаагүй атаршсан  болон ашиглаж байгаа талбайн зургийг координатын  хамт хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт хүргүүллээ.

90%

8.

2017.02.24

08

 шагналд уламжлах  тухай

1.Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн Баянхайрхан багийн Дашвэл овогтой Алтанцэцэг Жавцаг багийн иргэн Гэлэг овогтой Насандэлгэр нарыг төрийн дээд шагнал “Алдарт эх хоёр дугаар зэргийн одон””гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга /Д.Батсайхан /-д уламжилсугай.

2. “ Алдарт эх” хоёр дугаар зэргийн одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлж байгаа Д.Алтанцэцэг, Г.Насандэлгэр нарын шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга  / Ч.Болд-д/ үүрэг болгосугай.

Сумын  Засаг даргын Тамгын газрын  даргаар аймгийн ЗДТГ-т хүргүүлж Д.Алтанцэцэг  “Алдарт эх” хоёр дугаар одонгоор шагнуулсан  байна.

90%

9.

2017.03.03

09

Төрийн шагналд  уламжлах  тухай

11 Баянхайрхан багийн малчин Шагдарсүрэн овогтой Мягмарыг “Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг  дарга /Д.Батсайхан-д / уламжилсугай.

2. Шагналд нэр дэвшиж байгаа Шагдарсүрэн  овогтой  Мягмарын шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд-/д үүрэг болгосугай

 

.

 

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн МУЕ-ийн Тамгын газарт уламжилсан

90%

10.

2017.03.20

10

Зурагт болон ухуулах хуудас байрлуулах тухай

1.      Зурагт болон ухуулах хуудсыг сонгуульд оролцогч намууд тус тусын байр, Соёл мэдээллийн төвд нийтийн зааланд байрлуулж сурталчилгаа явуулахаар тогоосугай.

2.      Нэр дэвшигчдийн уулзалтанд зориулж  Соёлын төв, Иргэний нээлттэй танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулж уулзалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж бүх нэр дэвшигчидэд тэгш хандан Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Болд/, Баянхайрхан багийн Засаг дарга /Ч.Давааням/ нарт даалгасугай.

Тогтоолыг сонгуульд оролцож байгаа намуудын сонгуулийн штабуудад хүргүүлж ажиллаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан соёлын төвд иргэд сонгогчидтой  уулзалт хийлээ.

90%

11.

2017.03.29

11

Монгол улсын гавъяат жүжигчин цол нэхэн шагнуулахаар уламжлах тухай.

1. Цагаанчулуут сумын Жавцаг багийн  харъяат  Пэлжээ овогтой Адарсүрэнг “Монгол улсын Гавъат жүжигчин цол”-оор нэхэн шагнуулахаар нэр дэвшүүлэн  Аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/-д уламжилсугай

2.  Төрийн шагналд нэр дэвшсэн Пэлжээ овогтой Адарсүрэнгийн  шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд-/д үүрэг болгосугай

 

 1.. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн МУЕ-ийн Тамгын газарт уламжилсан

90%

12.

2017.03.29

12

Төрийн шагналд уламжлах тухай

1. Дэлгэр багийн малчин ,өндөр настан Балдан овогтой Жамбыг  Төрийн дээд шагнал “ Алтангадас одон”-гоор” шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга Д.Батсайханд/-д уламжлав.

2. Шагналд нэр дэвшиж байгаа  Б.Жамбын шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд--/д үүрэг болгосугай

 

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн МУЕ-ийн Тамгын газарт уламжилсан

90%

13

2017.03.29

13

Төрийн шагналд уламжлах тухай

. Дэлгэр багийн малчин ,өндөр настан Пүрэв овогтой Раалайбаатарыг Төрийн дээд шагнал “ Алтангадас одон”-гоор” шагнуулахаар нэр дэвшүүлэн Баянгол дүүргийн  Засаг дарга С.Одонтуяа/-д уламжлав.

 2.Шагналд нэр дэвшиж байгаа  П.Раалайбаатарын  шагналын материалыг бүрдүүлж  Баянгол дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд--/д үүрэг болгосугай

 

1. Шагналын материалын ИТХ-ын дарга өөрийн биеээр П.Раалайбаатарт хүргэж өгсөн

90%

14

2017.03.29

14

Төрийн шагналд уламжлах тухай

1. Жавцаг  багийн малчин ,өндөр настан  Дэрэм  овогтой  Ламжавыг Төрийн дээд шагнал “ Алтангадас одон”-гоор” шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга Д.Батсайханд/-д уламжлав.

2. Шагналд нэр дэвшиж байгаа  Д.Ламжавын шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд--/д үүрэг болгосугай

 

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн МУЕ-ийн Тамгын газарт уламжилсан

90%

15

2017.03.29

15

Төрийн шагналд уламжлах тухай

.Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах   тогтточ Дэмчиг овогтой   Цэрэндуламыг Төрийн дээд шагнал “ Алтангадас одон”-гоор” шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга Д.Батсайханд/-д уламжлав.

2. Шагналд нэр дэвшиж байгаа  Д.Цэрэндуламын шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд--/д үүрэг болгосугай

 

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн МУЕ-ийн Тамгын газарт уламжилсан

90%

16

2017.04.27

16

Зорилтот  өхрийн нэрсийг батлах

тухай

 1.        Сумын хамтарсан багийн хурлаар зориолтот өрхийг сонгон шалгаруулахаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу нэр бүхий 10 өрхийг хавсралтаар баталсугай.         

          2 .Зорилтот өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан мөрдүүлж байнгын хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллахыг хамтарсан багийн ахлагч сумын Засаг дарга /Ч.Болд-/ д даалгасугай.

        

 

.

Зорилтот өрхүүдийг батлаж тэдний онцлогт тохирсон төлөвлөгөөг  хамтарсан баг батлан ажиллаж 6 өрхийг сургалтанд хамруулж  малжуувх хөтөлбөрт хамрууллаа..

70%

17.

2017.05.03

17

Төсвийн шууд захирагчид эрх олгох тухай.

1.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Дамдиндүрэвийг хурлын төсвийн шууд захирагчаар 2017 оны 05 дугаар сарын 01-нээс ажиллахыг зөвшөөрсүгэй.

 

Тогтоолын дагуу 2017 олны 05 дугаар сарын 01-нээс эхлэн ИТХ-ын төсвийн шууд захирагчаар ажиллаж байна.

90%

18.

2017.06.12

18

Ээлжит  хуралдааны тов тогтоох тухай

1 Сумын ИТХ-ын ээлжит  хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагаас ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулахаар товлон зарласугай.

2.ИТХ-ын хуралдаанаар:

А. Сумын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эхний хагас жилийн байдлаар

Б. Сумын 2017 оны төсөвт байгууллагуудын эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл

3. Сумын  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх

4.Хурлын хуралдааны зарыг ИТХ-ын төлөөлөгчид, урилгаар оролцогчдод хүргэн мэдээлж бүрэн хамруулахыг итх-ын н/б- даргад үүрэг болгосугай. 

 

1 Сумын ИТХ-ын ээлжит  хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10 цагаас ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулж  төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж  7  заалт бүхий 2 тогтоол гарган хэрэгжүүлэв.. 

90%

19

2017.06.12

19

Зөвшөөрөл олгох тухай

1.      Сумын ЭМТ-ийн 2017 оны эд хогшил худалдан авах зардлаас яаралтай тусламжинд хэрэглэх нярайн салиа соруулах багаж худалдан авах зайлшгүй шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу нярайн салиа соруулах багажийг 300000 / гурван зуун мянга / төгрөгөөр  худалдан авахыг зөвшөөрсүгэй.

2.      Шинээр худалдан авч байгаа хөрөнгийг данс бүртгэлд тусгахыг ЭМТ-ийн эрхлэгчид үүрэг болгосугай.

Сумын ЭМТ-ийн 2017 оны эд хогшил худалдан авах зардлаас яаралтай тусламжинд хэрэглэх  нярайн салиа соруулах багажийг 300000 / гурван зуун мянга / төгрөгөөр  худалдаж авлаа.

 

90%

20

2017.06.28

20

Зөвшөөрөл олгохгүй байх тухай

1.      Ашигт малтмалын лиценз хүссэн бүсэд Арц багийн 18 өвөлжөө,8 хаваржааны нутгууд хамрагдаж, цаашдаа олон иргэдийн амьдралын баталгаа хөндөгдөж бэлчээрийн даац хүрэлцэхгүй  байгаа тул энэ бүс нутгийг хайгуулын болон ашиглалтын  хэлбэрээр ашигт малтмалын зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсүгэй.

2.      Сумын ИТХ-ын хуралдаанаас батлан мөрдүүлж байгаа “Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны горим”-ын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ЗД-д даалгасугай.

3.       Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын н/б Ч.Дамдиндүрэв-т үүрэг болгосугай.

4.      Ашигт малтмалын лиценз хүссэн бүсэд Арц багийн 18 өвөлжөө,8 хаваржааны нутгууд хамрагдаж, цаашдаа олон иргэдийн амьдралын баталгаа хөндөгдөж бэлчээрийн даац хүрэлцэхгүй  байгаа тул энэ бүс нутгийг хайгуулын болон ашиглалтын  хэлбэрээр ашигт малтмалын зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзэн ИТХ-ын тогтоол гарган АМХЭГ-т хүргүүлсэн боловч дахин шинэчлэн явуулах болж Тэргүүлэгчдийн тогтоол гарган хүргүүлсэн юм.

 

90%

21

2017.07

21

Хөрөнгө данснаас хасах санал уламжлах тухай

1.      Сумын ЭМТ-ийн авто тээврийн хэрэгслэлийн данснаас нэг төрлийн ашиглах боломжгүй болсон 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй хурд мотоциклыг хавсралт нэгээр, машин тоног төхөөрөмж, комьпютерийн дансаас 14 нэр төрөлийн 16 ширхэг чанарын шардлага хангахгүй эвдэрч ашиглах боломжгүй болсон 3.979.752 / гурван сая есөн зуун далан есөн мянга долоон зуун тавин хоёр төгрөгийн үнэ бүхий үндсэн  хөрөнгийг хоёр дугаар хавсралт ёсоор тус тус хасуулах саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидэд уламжилжээ,

2.      ЭМТ-ийн мотоцикл, машин тоног төхөөрөмж, комьпютерийн данснаас чанарын шаардлага  хангахгүй, эвдэрч муудсан хасагдан зүйлүүдийг иргэдийн төлөөллийг оролцуулан нүд үзэн устгал хийхийг сумын өмч  хамгаалах байнгын зөвлөлийн дарга / Ч.Дамдиндүрэв, ЭТМ

3.      –ийн эхрлэгч их эмчид үүрэг болгов.

 

 Аймгийн Орон нутгийн өмчийн газарт саналыг хүргүүллээ..

90%

22

2017.07.31

22

Дотоод хяналтын нэгж байгуулах тухай.

1.      Сумын дотоод  хяналтын нэгжийг 7 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулав. Үүүнд Б.Ариунжаргал Г.Даваасүрэн, Ц.Өлзийсүрэн, Д.Норов,Д.Дарьсүрэн, Б,Цэрэнсодном, Ж.Алтансарнай

2.      . МУЗГ-ын тогтоолоор баталсан журмын дагуу дотоод нэгжээс хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган хамт олноороо хэлэлцэн мөрдөн ажиллахыг ахлагч,гишүүдэд үүрэг болгосугай.

 Дотоод хяналтын нэгж  өөрийн ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж  байна.

30%

23

2017.09.05

23

Төрийн шагналд уламжлах тухай

1.Тус сумын Баянхайрхан багийн иргэн Чоймбол овогтой Нарангэрэлийг “ Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай.

2. Ч.Нарангэрэлийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэхийг Засаг дарга /Ч.Болд/-д үүрэг болгосугай.

Ч.Нарангэрэлийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэв.

90%

24

2017.09.05

24

Төрийн шагналд уламжлах

тухай

1.Тус сумын Жавцаг  багийн иргэн Дамба овогтой Нинаг “ Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай.

2. Д.Нинагийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэхийг Засаг дарга /Ч.Болд/-д үүрэг болгосугай.

Д.Нинагийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэсэн

90%

25

2017.09.05

25

Төрийн шагналд уламжлах

тухай

1.Тус сумын Баянхайрхан багийн иргэн Дашпунцаг овогтой Энэбишийг “ Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай.

2. Д.Энэбишийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэхийг Засаг дарга /Ч.Болд/-д үүрэг болгосугай.

Д.Энэбишийн төрийн шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэв.

90%

26

2017.09.05

26

Төрийн шагналд уламжлах

тухай

  1.Сумын Арц  багийн иргэн Пүрэвжав  овогтой Балжиннямыг төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Арчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай

2. П.Балжиннямын   шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд-/д үүрэг болгосугай

 

. П.Балжиннямын   шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлсэн

 

90%

27

2017.09.05

20

Эрэмбэ тогтоох тухай

            1 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг доорх эрэмбийн дагуу хийж гүйцэтгэхийг зөвшөөрсүгэй.

 Үүнд:

А.Баяр наадмын зардалд 5.0 сая

        Б.Эрүүл мэндийн төвийн компьютер  техник хэрэгслэл авахад 2.330 сая

В.Усны машины мотор авахад 2.5 сая 

3.      Эдгээр хөрөнгийн худалдан авалт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн албаны дарга / Л.Бүрэнчимэг/-т даалгасугай.

.

2017 оны ОНХС-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажлуудыг эрэмбийн дагуу зохион байгуулж одоогийн байдлаар нийт 3 ажилд 9.8 сая  төгрөг зарцуулаад байна.

90%

28

2017.09.12

28

Орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

1.      Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах  орон тооны бус зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үүнд: Зөвлөлийн даргад Засаг дарга Ч.Болд,гишүүдэд МЭҮТ-ийн мэргэжилтэн С.Батбаяр,Арц багийн малчин Г.Дүгэрсүрэн,Жавцаг багийн Засаг дарга Б.Далхаажав, Баянхайрхан багийн иргэн Д.Гаамаа, Дэлгэр багийн иргэн Ц.Пүрэвдорж,Бизнесийн  салбарын төлөөлөл Я.Түмэндэмбэрэл

2. Төсөл сонгон шалгаруулахдаа  хууль журмын дагуу  сонгон шалгаруулан олгож байхыг зөвлөлийн гишүүдэд  даалгасугай.

    Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 2 удаа хуралдаж 18 иргэний  хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд  16  иргэнд 46.0 сая төгрөгийн зээлийг олгоод байна                     

 

90%

29

2017.09.12

22

Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай

1.      Сум хөгжүүлэх сангийн  хяналтын  зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үүнд: Зөвлөлийн даргад Засаг даргын орлогч Г.Даваасүрэн ,гишүүдэд Жавцаг багийн ИНХ-ын дарга З.Анхтуяа

Баянхайрхан багийн ИНХ-ын дарга Н.Бямбадорж

Татварын байцаагч Л.Нармандах, Арц багийн Засаг дарга Г.Цэрэнтогтох, Дэлгэр багийн Засаг дарга Д.Чүлтэмсүрэн, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Б.Ариунжаргал

2.      Сум хөгжүүлэх сангийн зээл олголт, зарцуулалт, эргэн төлөлтөнд хяналт тавьж ажиллахыг зөвлөлийн дарга /Г.Даваасүрэн/, гишүүдэд даалгасугай.

 

 Сум хөгжүүлэх сангийн  хяналтын  зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж  Зөвлөлийн даргаар  Засаг даргын орлогч Г.Даваасүрэн ,гишүүдэд Жавцаг багийн ИНХ-ын дарга З.Анхтуяа Баянхайрхан багийн ИНХ-ын дарга Н.БямбадоржТатварын байцаагч Л.Нармандах, Арц багийн Засаг дарга Г.Цэрэнтогтох, Дэлгэр багийн Засаг дарга Д.Чүлтэмсүрэн, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Б.Ариунжаргал нарыг сонгож  баталлаа. Зээлийн хугацаа  хэтэрсэн 16  зээлдэгчтэй уулзаж зээлийг хугацаанд нь  төлүүлэх талаар ярилцаж  албан мэдэгдэл өгсөнөөс 16 зээлдэгчийг анхан шатны шүүхэд   шилжүүлээд байна.

 

70%

30

2017.10.30

30

Төрийн шагналд уламжлах тухай.

1.Сумын Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Занданбал овогтой явандуулдахыг “Алтангадас одон”-гоор шагнуулахаар нэр дэвшүүлэн Аймгийн Засаг дарга / Д.Батсайхан/-д уламжилсугай.       

2.Төрийн шагналд нэр дэвшсэн З.Явандуулдахын  шагналын материалыг бүрдүүлж Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд/-д үүрэг боглосугай.

 

 

. Төрийн шагналд нэр дэвшсэн З.Явандуулдахын  шагналын материалыг бүрдүүлж Аймгийн СТС-ийн хэлтэст  хүргүүлсэн

 

90%

31

2017.

31

Төрийн шагналд уламжлах тухай.

  1.Сумын Арц  багийн иргэн Бархас овогтой Ганзоригийг төрийн дээд шагнал  ” Хөдөлмөрийн хүндэт медал”-иар  шагнуулахаар нэр дэвшүүлэн Арчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай

2. Б.Ганзоригын   шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд-/д үүрэг болгосугай

 

Б.Ганзоригын   шагналын материалыг бүрдүүлж Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлсэн

 

90%

32

2017

32

Төрийн шагналд уламжлах тухай.

1.Сумын Баянхайрхан  багийн иргэн Дашвэл овогтой  Хүрэлбаатарыг төрийн дээд шагнал  ” Хөдөлмөрийн хүндэт медал”-иар  шагнуулахаар нэр дэвшүүлэн Арчилсан намын хэрэг эрхлэх газарт уламжилсугай

2. Д.Хүрэлбаатарын   шагналын материалыг бүрдүүлж  Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Болд-/д үүрэг болгосугай

 

. Д.Хүрэлбаатарын   шагналын материалыг бүрдүүлж  Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт  өргөн мэдүүлсэн

 

90%

33

2017.12.04

33

Ээлжит хуралдааны тов тогтоох тухай

1 Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2017.12.18 ний өдөр хийхээр товлов

ИТХ-ын хуралдаанаар.сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс  2017 онд зохиосон ажлын тайлан, сумын Э,З,нийгмийг хөгжүүлэх  2017 оны  үндсэн чиглэлийн биелэлт , 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, сумын төсөвт байгууллагуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн төсөл, ОНХС,СХС-ийн 2017 оны гүйцэтгэл, 2018 онд ОНХС-аас хийгдэх  төсөл, хөтөлбөр,сумын ГЗБ-ын төлөвлөгөө

 

3. Ээлжит хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав.

4. Хурлын зарыг ИТХ-ын төлөөлөгчид, урилгаар оролцогчидод хүргэн мэдээлж бүрэн хамруулахыг   ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.

Тогтоол гарган хуралдааны зарыг төлөөлөөгчид, урилгаар оролцогчидод хүргүүлээд байна.

50%

34

2017.12.04

34

Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

1.Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй  байгуулсугай. Үүнд: Зөвлөлийн даргад Ч.Дамдинпүрэв, гишүүдэд У.Норовбанзад, Ч.Эрдэнэбат,Ц.Булган, Т.Өсөхжаргал,Г.Цэцэгмаа, Б.Ариунжаргал

2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмыг мөрдөн ажиллахыг зөвлөлийн дарга гишүүдэд үүрэг болгосугай.

 Зөвлөлийг шинэчлэн байгуулж тогтоолын нэг хувийг аймгийн өмчийн газарт хүргүүллээ.Мөн байгууллагын дансаас хасах үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зөлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэр гарган аймагт уламжиллаа.

50%

35

2017.12.04

35

Зөвшөөрөл олгох тухай

1.Хүүхдийн цэцэрлэгийн бүлгүүдийн эрүүл ахуй ариун цэврийн өрөөг стандаартын  дагуу тохижуулах  шкабны үнийг  сургалтын хэрэглэгдэхүүний  зардлаас  520000 мянган төгрөгийг гүйлгэн санхүүжүүлхийг зөвшөөрсүгэй.

 

 Тогтоолын дагуу бүлгүүдийн эрүүл ахуй ариун  цэврийн шаардлага  хангасан 4 штабыг 520000 төгрөгөөр бэлтгэв.

90%

 

 

 

 

Нийт 82 заалт бүхий 35 тогтоол гаргаснаас 67 заалт бүрэн биелэж 81.7.%-ийн хэрэгжилттэй байна

 

 90%

 

Тогтоолын биелэлт тооцсон : 

 ИТХ-ын нарийн бичгийн дарга                       / Ч.Дамдинпүрэв/

 Хянасан :

ИТХ-ын дарга                                     / Ч.Баярмагнай/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%