Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт

2017-12-07

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолын дагуу

Цагаанчулуут сумын ИТХ-ын  хуралдаанаас  гаргасан тогтоол шийдвэрийн  хэрэгжилт

 

2017 оны12 дугаар сарын 05                                                                                                                                                                                                              Цагаанчулуут булаг

Гаргасан шийдвэрийн он сар өдөр

дугаар

гарчиг

Заалтын тоо утга

Хэрэгжилт

 хувь

1

2016.12.19

08

Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого

1.Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогыг хавсралтаар  баталсугай.

2. Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Тэргүүлэгчдийн жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж,  биелэлтийг хангаж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Хурлын дарга /Ч.Баярмагнай / нарт даалгасугай.

3. Сумын ИТХ-ын баримтлах бодлогод тусгагдсан зорилтыг сумын нутаг дэвсгэрт болон өөрийн сонгогдсон тойрогт сурталчлах, хэрэгжүүлэх, биелэлт үр дүнг тооцож идэвх санаачилгатай ажиллахыг ИТХ-ын Төлөөлөгч нарт үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлт үр дүнг ИТХ-д тайлагнаж ажиллахыг ИТХ-ын н/б дарга-д үүрэг болгов.

 

 ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого 4 бүлэг 51 зүйлээс бүрдэж байна. 2017 оны байдлаар заалт бүрээр тооцон биелэлтийг гаргавал  Одоогийн байдлаар

1-р Зорилтын хүрээнд 13 зүйлээс  12 нь,

2-р зорилтын хүрээнд  20 зүйлээс 12,

3- зорилтын хүрээнд 12 зүйлээс 5

4-р зорилтын хүрээнд 6 зүйлээс 4 нь  нийт  33 зүйл бүрэн хэрэгжих шатандаа буюу  64.7% биелэлттэй байна.

2..Сумын ИТХ-ын бодлогыг Засаг даргын үндсэн чиглэл, ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.

 

70%

2.

2016.12.19

09

Төлөөлөгчдийг бодлогын хороодод хувиарлах тухай

1.Сумын бодлогын хороодын хувиарыг хавсралтаар баталсугай.

2.Сумын ИТХын Төлөөлөгчдийг хувиарлагдсан бодлогын хорооныхоо ажилд идэвх санаачилга гарган ажиллахыг уриалсугай.

3.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.

 ИТХ-ын төлөөлөгчдийг 4 бодлогын хороонд хувиарлан ажиллуулж байна.

 

 

50%

3.

2016.12.19

10

Сумын  Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг   батлах тухай

 1.Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг хавсралтаар  баталсугай.

 2.  Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  ИТХ-ын ээлжит хуралдаанд оролцогчдоос гаргасан саналуудыг тусган жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, баг, албан , байгууллага, аж  ахуйн нэгж, албан хаагч бүрийн   жил улирлын ажлын төлөвлөгөөнд  оруулан  хэрэгжилтийг зохион байгуулан биелэлт үр дүнг  жил  бүрийн 12 дугаар сард  ИТХ-ын хуралдаанд илтгэхийг  СЗД-д даалгав

. 3.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.

1.  Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  ИТХ-ын ээлжит хуралдаанд оролцогчдоос гаргасан саналуудыг тусган жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, баг, албан байгууллагуудын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.  ,

 

 

90%

 

4.

2016.12.19

11

Сумын 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай

1.Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай

2.Сумын ИТХ-ын ээлжит хуралдаанд Төлөөлөгчид, урилгаар оролцогчдоос гаргасан саналуудыг эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулан баг, албан байгууллага, аж ахуйн нэгж, албан хаагч бүрийн жил, улирлын ажлын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжилтийг зохион байгуулж биелэлт үр дүнг 2017 оны 6,12 дугаар саруудад ИТХ-ын хуралдаанд илтгэхийг сумын Засаг паргад даалгав.

3.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов

 Сумын эдийн засаг,  нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийг  6-р сарын 21 нд  ИТХ-ын ээлжит  хуралдаанаар  хэлэлцүүлж 51.7%-ийн биелэлттэй байна. гэж үнэлүүлсэн  Бүтэн жилийн белэлтийг 2017 оны 12 –р сарын 18-нд хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө. Урьдчилсан байдлаар 90  гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.   

90%

5.

2016.12.19

12

Сумын 2017 оны төсөв  батлах тухай 

 1.Сумын  2017 оны  орон нутгийн төсвийн зарлагын нийт дүн,төсвийн шууд захирагчдын төсвийн жилд зарцуулах зардлын дээд хэмжээг, тусгай зориулалтын  шилжүүлгээр санхүүжих төсөвт байгууллагын зардлын хэмжээг  хавсралт 1 ёсоор баталсугай.

2. Сумын 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг хавсралт 2 ёсоор баталсугай.

3. Сумын 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг хавсралт 3 ёсоор баталсугай.

4. Сумын 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх арга хэмжээний тодотгосон жагсаалтыг хавсралт 4 ёсоор баталсугай.

5. Хувиарлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга /Ч.Болд-д даалгасугай./  :

 

2017 оны 11 сарын байдлаар  төсвийн орлого 76.8 сая төгрөг,орж төлөвлөгөө 85.7 хувиар биелэж байна.Татварын төрөл  тус бүрээр  биелэлтийг тооцоход ХАОАТ-328.6 хувь, ойгоос орох орлого хог хаягдлын үйлчилгээний хөлс зэрэг орлого хамгийн бага хувиар биелэжээ. Оны  эхний 11 сарын байдлаар  тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд урсгал  санхүүжилтээ 100% авч Төрийн сангийн журмын дагуу зардлыг гүйлгэн зарцуулж  гүйлгээнүүдээ хийж байна. сумын дүнгээр  нийт 17.1 сая төгрөгний өртэй байна.  энэ өр нь ЭМТ, ЗДТГ дээр  байна.

2017 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн 3 ажлын 9.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.   

 

 

70%

6.

2016.12.19

13

Сумын 2017

оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах  тухай

1.Сумын 2016 оны  газар зохион байгуулалтын төлөлвөгөөний биелэлтийг 92.5 хувьтай байгаа  тул хангалттай сайн гэж үзсүгэй

2..2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  нэг дүгээр  хавсралт тус тус баталсугай..

3.  Хавсралтанд заагдсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж , өмчлүүлж, ашиглуулах, бэлчээр ашиглалтын нийтлэг журмын хэрэгжилтийг ханган холбогдох хууль тогтоомжуудыг  хэрэгжүүлж ажиллахыг сумын  Засаг дарга /Ч.Болд/,

 Байгаль орчны хяналтын улсын байцаагч ,Газрын даамал /Д.Гүнсамба / нарт даалгасугай.

4..Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж,биелэлтийг тооцож  ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / Ч.Дамдинпүрэв-/т үүрэг болгосугай

 

Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссаны дагуу сумын 5 иргэнд 1.5 га газрыг өмчлүүлж.  Дэлгэр, Жавцаг, Арц багт өвөлжөө хаваржааны  доорх газрыг  15 өрхөд 15 га газрыг эзэмшүүллээ. Гансувд уул ХХК-д ШТС-ийн зориулалтаар 0.12 га газрыг эзэмшүүлсэн..4 багийн 12 цэгт тэмдэгт тавин 8 сарын 05 нд ургац  тогтоосон 2017 онд бэлчээрийн даац 100000 толгой мал бэлчээх 7,3 цн/ га ургацтай  байна.2016 оноос жил бүрийн ургацыг фотомониторингийн аргаар хийж зурагжуулан баримтжуулснаар жил бүрийн ургац, ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг харах боломжтой болсон.

Хагас жилээс хойш сумын кадастрын зургийг хэвлэдэг болж иргэдийн ажлыг хөнгөвчилж байна.  газрын төлбөрийн биелэлт 51,6% биелэлттэй байна.

90%

 

 

 

 

 

7.

2016.12.19

14

 Ажлын хэсгийг шинэчлэн батлах тухай

        1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт тайлагналтад, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай Үүнд: ахлагч Г.Даваасүрэн  гишүүд Ш.Сэндмаа,Б.Ганбаатар, Д.Чүлтэмсүрэн, Б.Далхаажав, С.Бат-Очир, Г.Оюунэрдэнэ

         2.  Журманд заасан чиг үүргийг хэрэгжүүлж зохион байгуулсан ажлын үр дүнгээр хагас бүтэн жилээрхурлын хуралдаанд илтгэхийг  ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна.

  3.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов

 1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт  тайлагналтад, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн 50% нь шинэчлэгдсэн тул өөрчлөлт оруулсан  

 

 

50%

8..

2016.12.19

15

Зөвшөөрөл олгох тухай

1.      Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2016 оны хүүгийн орлогын 50 хүртэл хувийг 2017 оны сум хөгжүүлэх сангийн зөвлөл, хяналтын хорооны үйл ажиллагааны зардалд зарцуулахыг сумын Засаг дарга /Ч.Болд-д  зөвшөөрсүгэй.

2.      Энэ тогтоолын  белэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.

 Сум хөгжүүлэх сангийн хүүгийн орлогоос 2017 онд шатахуунд-362250 төгрөг, бусад зардалд 124000 төгрөг, бичиг хэрэгт- 38000 төгрөг, хоолонд 27000 төгрөг нийт 551250 төгрөг  зарцуулаад байна.

90%

 

9.

2017.06.21

16

Үндсэн чиглэлд  үнэлэлт  өгөх

тухай

1.      Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  эхний хагас жилийн биелэлт 51.9 хувь байгаа тул “ хангалттай” гэж үнэлсүгэй.

2.      Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс биелэх боломжгүй зүйлийг хавсралт нэгээр, нэмэх саналыг хавсралт хоёроор тус тус баталсугай.

3.      Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бүрэн хэоэгжүүлэхэд зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ авч биелэлт үр дүнг 2017 оны 12 дугаар сард ИТХ-ын хуралдаанд илтгэхийг сумын Засаг дарга / Ч.Болд-д/ даалгасугай..

4.      Энэ тогтоолын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг н/б даргад үүрэг болгов.

5.      . Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн   биелэлт  эхний хагас жилээр 51.9 хувьтай байсан бол одоогоор 90%-тай болж үндсэн чиглэл сайн биелэж байна.

 

 

90%

 

10.

2017.06.21

17

Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай.

1.      Цагаанчулуут сумын  Арц багийн зарим нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч газрын координат, нэр байршил, зориулалт, хугацааг хавсралтаар баталсугай.

2.      Сумын ИТХ-аас батлан мөрдүүлж байгаа ”Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны горимыг” дагаж биелэлтэнд  хяналт тавьж ажиллахыг / сумын Засаг дарга Ч.Болд, Байгаль орчны хяналтын байцаагч Э.Гаваасүрэн/ нарт даалгасугай.

3.      Энэ тогтоолын биелэлтэнд  хяналт тавьж ажиллахыг н/б даргад үүрэг болгов.

. Аймгийн ГХБХБГазарт ИТХ-ын тогтоол болон хавсралтуудыг гарган судалгаа хүргүүлсэн. Мөн НҮБ-ын төсөлтэй хамтран дахин тогтоол хавсралтаа хүргүүлсэн хариу ирээгүй  байна. Сумын засаг даргын захирамжаар  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй  байх  шийдвэр гаргаад байна.

 

 

 

 

90%

 

 

 

 

  35 заалт бүхий 10 тогтоолын 30  заалт бүрэн хэрэгжиж 85.7    . % -ийн биелэлттэй  байна

 

90%

 

Тогтоолын биелэлт тооцсон :

ИТХ-ын нарийн бичгийн дарга                        /Ч.Дамдинпүрэв./

Хянасан : ИТХ-ын дарга                                     / Ч.Баярмагнай/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%