Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор ИТХ-аас "Мод тарих аян"-ыг зохион байгуулж байна.
Бүх нийтээр мод тарих өдрүүдэд ИТХ-ын хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хорооноос мод тарих аяныг саначлан зохион байгуулж тус сумын өндөр настан Д.Өрнөндэлгэр, Д.Янжин нарын өгсөн 200 ширхэг тарьц суулгацыг айл өрхүүдэд хүргэж өглөө. Энэхүү зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай сумын төвийн урд дэнжид "Бухан цогцолборт" 100 хайлаас, 50 Агач мод тарилаа.
Д.Өрнөндэлгэр, Д.Янжин нар нь Улаанбаатар хотоос төрсөн нутагтаа ирж 350 модыг үнэгүй өгч, тарьж ургуулааарай гэж хичээнгүйлэн хүссэн юм. Нутаг ус гэдэг хүний хувьд үнэт эрдэнэ, хамгийн үнэтэй баялаг байдаг. Та хоёртоо баярлалаа, эрүүл энх байж урт наслаарай.