Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО, ЗДТГ, ИТХ ХАМТРАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ - “ХАЙР ЭВЕНТ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-06-01

"Эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үүрэг, хариуцлага, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал" сэдэвт илтгэл, хэлэлцүүлэг, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл түүний ажлын тайлан, даргын сонгуульт ажил зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. 

"Эмэгтэйчүүдийн ур ухаан" сэдэвт ур чадварын тэмцээн явагдаж, Арц, Дэлгэр, Баянхайрхан, Жавцаг багийн эмэгтэйчүүд монгол үндэсний хувцас, европ хувцсаны загварын тэмцээн, хоол хийх тэмцээнд амжилттай оролцлоо.  

Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр явуулын амбулаторийн үзлэг, оношилгоо 2025 оны 05-р сарын 31-нээс 06-р сарын 01-ний өдрүүдэд явагдлаа. Үүнд: 

  1. Дотрын эмч
  2. Хүүхдийн эмч 
  3. Мэдрэлийн эмч 
  4. Эмэгтэйчүүдийн эмч 
  5. Хэт авианы оношилгоо /ЭХО/
  6. Халдварт өвчний эмч 
  7. Зүрх судасны эмч тус тус ажиллаа. 

 Энэ бол эрүүл мэндээ хамгаалах үнэ төлбөргүй, ховор боломж юм. Иргэд заавал аймаг орж үзүүлэх гэж чирэгдэл болохгүй, үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдлаа. 

Дааган насны морины уралдаанд Б.Батнасангийн даага түрүүлж, морь цоллооч хүүхэд шалгаруулж О.Гүрцог морь цоллооч хүүхдээр шалгарав.

Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа явагдаж, дараа нь Авъяаслаг Цагаанчулуут хөтөлбөрийн ГАЛА тоглолт боллоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6171
4655 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%