Цагаанчулуут
сумын ИТХ-ын түүхэн танилцуулга
Монгол улсад
1990-ээд оноос өрнөсөн ардчилсан өөрчлөлт нь улс төрийн тогтолцоо , төрийн
байгууллагуудад түүний дотор нутгийн захиргааны байгууллагын хүрээг хамарч
Монгол улсад НӨУБ-ыг шинээр төлөвшүүлэх эхлэлийг тавьсанаар
1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулинд “Монгол улсын засаг
захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг
төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан.
1992 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг
дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулиар НӨУБ-ын эрх хэмжээ, үйл
ажиллагааны чиглэлийг тогтоож ИТХ-ын анх дугаар сонгууль явуулсанаар “НУТГИЙН
ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА” болох ”ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” байгуулагдан
ажиллаж эхэлсэн. Үүний дагуу манай суманд анх 1992 оны 09-р сарын 17-20-ны
өдрүүдэд багуудын ИНХ-уудыг сумын төвд хуралдуулж баг тус бүрийн БИНХ-ыг
байгуулж сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр
дэвшүүлж саналаа ирүүлсэн байна.
БИНХ-аас ирүүлсэн саналаар Тус сумын анхны ИТХ-ын төлөөлөгчөөр Арц
багаас: П.Балжинням, Б.Ганбаатар, Н.Бямбажав, Д.Нила, Ч.Махвал, Жавцаг багаас:
Ш.Цэрэнбат, Б.Амгалан, Г.Дашдорж, Ц.Даваажав, Д.Цэрэнбалжир, Дэлгэр багаас:
З.Жанжинмарав, Со.Пүрэвжав, Ш..Цэдэндамба, М.Хүрэлхүү, Л.Мөнхбат, Баянхайрхан
багаас: Г.Цэдэв, Д.Дүгэр, Р.Базарпүрэв,
Д.Цэрэнханд Д.Цэрэнбүтэд нар сонгогдож 1992 оны 09-р сарын 22 нд хуралдсан
сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Ц.Даваажав удирдаж төлөөлөгчдийн бүрэн
эрхийг хүлээн зөвшөөрүүлж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ыг
албан ёсоор байгуулж орон тооны бус
ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, орон тооны
нарийн бичгийн дарга нарыг сонгож баталсан байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
анхны даргаар /орон тооны бус / Р.Базарпүрэв, орон тооны нарийн бичгийн даргаар
Д.Дүгэр, сумын Засаг даргаар Г.Дашдорж нар сонгогдон ажиллажээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Дашдорж сонгогдсон байна.
Тухайн үеийн хуулиар 1992-1994 онд ИТХ-ын төлөөлөгчдийн
бүрэн эрх 1 жилийн хугацаатай, 1994-1996 онд
2 жилийн хугацаатай байсан учир төлөөлөгчид нь 1992-1996 онд 3 удаа
хугацаатай өөрчлөгдсөн байна.
Сумын ИТХ нь
1992-1996 онд ажлаараа Аймагт
1-5-р байрт шалгарч байлаа.
/ИТХ-ын 1993,1994 онуудын төлөөлөгчдийн нэрсийг
жагсаалтаар үзүүллээ./
1993-1996 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар /орон тооны
бус / Д.Тэрбиш сонгогдон ажилласан байна. Энэ хугацаанд их, бага хувьчлалууд
явагдаж сумын ЗДТГ-ыг өөрийн гэсэн албан контортой, сумын Эмнэлэгийг шинэ
хандивын машинтай болгожээ.
1996 онд аймаг,нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн
хуульд өөрчлөлт орж холимог системээр сонгох болсон учир Д.Нила, Д.Дүгэр,
Д.Цэрэнбүтэд, Ч.Махвал нарын 4 төлөөлөгч Жавцаг,Баянхайрхан, Дэлгэр,Арц
багуудын иргэдээс нууц санал хураалтаар шууд, бусад 16 төлөөлөгчид нь
намуудын саналаар сонгогдож сумын ИТХ-д
МАХН-11, АН-6, МСДН-3 суудалтай болсон юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Дашдорж дахин сонгогдож сонгогч түмний
итгэлийг хүлээлээ. 1996 оны ИТХ-ын анхдугаар хуралдааныг ахмад төлөөлөгч
Л.Цэгмид удирдаж ИТХ-ын анхны орон тооны даргаар Д.Дүгэр,сумын Засаг даргаар
Г.Дашдорж нар сонгогджээ. ИТХ-ын Тэргүүлэгчдээс /орон тооны бус/ нарийн бичгийн
даргаар Д.Дамчийбадгарыг сонгожээ.
1998 онд ИТХ-ын дарга Д.Дүгэр Улаанбаатар хот шилжин
ИТХ-ын даргын алба Тэргүүлэгч Н.Пүрэвжавт өгч ажил хавсран гүйцэтгүүлээд явсан
тул 1998-1999 оны 5-р сар хүртэл ажиллаад биеийн эрүүл мэндийн улмаас
П.Энхбаярт үүрэгт ажлаа шилжүүлж 1999-2000 оны 10 сар хүртэл ИТХ-ын
Тэргүүлэгчдийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаа. 2000 оны 5-р сараас Ч.Даваажав хурлын ажилтнаар ажиллаж
байв.
Жич: 1998 оны 7-р сараас
ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэд хэдэн
удаа хэлэлцээд намууд ижил суудалтай санал тэнцэж тохиролцоонд хүрээгүй учир ИТХ-ын даргыг ажил
хавсруулах буюу үүрэг гүйцэтгэгч томилон ажиллуулсан байна.Энэ хугацаанд ЗДТГ, Сумын эмнэлэгт парк шинэчлэлт хийсэн байна.
2000 оны сонгуулиар МАХН-17, АН- 1, МАШСН-1 нам бус 1
аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Сэлэнгэ сонгогджээ. 2000 оны 10 дугаар сард болсон ИТХ-ын Анх дугаар хуралдааныг ахмад
төлөөлөгч Ш.Даваадорж удирдаж ИТХ-ын даргаар Б.Борис, сумын Засаг даргаар Г.Дашдорж нарыг
сонгуулжээ. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас хурлын ажилтанаар Н.Сувдмааг томилсон
байна. 2001 оны 05-р сарын 21 ний өдрийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Борис өөрийн
хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад Ч.Жавзан
,Ч.Дамдинпүрэв нар өрсөлдсөнөөс Ч.Жавзан хуралд оролцогчдын 52.6 %-ийн санал
авч ИТХ-ын даргаар 2001-2005 он хүртэл ажиллсан бол 2002 оны 01-р сарын 16 –нд
ИТХ-ын ажилтанд 3 нэр дэвшигч өрсөлдөж
Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэнээс
ИТХ-ын ажилтанаар Ч.Дамдинпүрэв
57%-ийн саналаар сонгогдон ажиллаа. Энэ хугацаанд сумын 50 жилийн ойд бэлтгэх,
түүнийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулж, Сонгины
уулзвараас 12 км-ийн шугам татаж шилэн кабельд холбогдож үүрэн телефон
хэрэглэж, эхэлсэн Завханы анхдагч сум
,Сэргээгдэх эрчим хүчний 6квт-ын гэрэгтүүлэгт албан газар, зарим айл өрхүүдийг
холбов. Гандангийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулан, Японы Жайка
төслөөс 100 вт-ын 2 дизель станцын хөрөнгө оруулалт хийснийг 2002 оны 7-р сард
хүлээн авч байрлуулан ашиглаж, Сумын ЗДТГ, хүн эмнэлэгт парк шинэчлэлт хийжээ.
2004 онд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд
төлөөлөгчдийн тоонд өөрчлөлт орж сум 15
төлөөлөгчтэй байхаар болж сонгууль явагдахад МАХН-11,АН-3 бие даагч -1 ,Аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр,Д.Мянганмаа, сонгогдож МАХН олонхи болж 2005-2008 онд
ИТХ-ын даргаар Г.Дашдорж, сумын Засаг даргаар Д.Мянганмаа нар сонгогдож,
Анхдугаар хуралдааныг насаар ахмад
төлөөлөгч Д.Тэрбиш удирдсан байна.
2005 оны 01-р сараас ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
даргаар Ч.Дамдинпүрэвийг томилон
ажиллууллаа. Энэ хугацаанд Цагаанчулуут
сумыг “2015 он хүртэл хөгжүүлэх мастер” төлөвлөгөөг батлаж мөрдүүлэхийн
зэрэгцээ “Өрхийн үйлдвэрэлийг өргөжүүлье”үзэсгэлэн худалдааг жил бүр зохион
байгуулж сумынхаа ажлын түвшинг жигд сайжруулан сумаа өндөр хүчдэлд холбогдох
бэлтгэлийг бүрэн хангаж цахилгаан дахин дамжуулах 110 вт-ын дэд станцыг барьж
дуусган , ЖИ-Мобайлын үүрэн холбооны дамжуулах станц баригдаж сумын иргэдийн
70% энэ сүлжээнд хамрагдаж ЗДТГ-т парк шинэчлэлт хийлээ.
2008 оны 10 сард
болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд АН-11, МАХН-3,бие даагч 1,Аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр АН-аас нэр дэвшсэн Б.Ганболд сонгогдож Ардчилсан нам олонхи болж
сумын ИТХ шинэ бүрэлдэхүүнээс бүрдсэн юм. Шинээр байгуулагдсан ИТХ-ын Анх дугаар хуралдааныг насаар ахмад төлөөлөгч
С.Цэвэгсүрэн удирдан ИТХ-ын даргаар Ч.Баярмагнайг, сумын Засаг даргаар
Б.Төгөлдөр нарыг тус тус сонгуулж ,ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас
Ч.Дамдинпүрэвийг хурлын нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар
шийдвэрлэлээ. Арц багийн ИНХ-ын даргаар Г.Дамбасүрэн,Баянхайрхан багийн ИХН-ын
даргаар Ш.Сэндмаа, Дэлгэр багийн ИНХын
даргаар Б.Батбаяр, Жавцаг багийн ИНХ-ын даргаар Ш.Баатарзоригт нар сонгогдож
ажиллаа. ИТХ-аас 4 жилд хийх үйл ажиллагааны 4 бүлэг 42 зүйл бүхий бодлого, Сумын Засаг даргын мөрийн
хөтөлбөр,үндсэн чиглэлийг батлаж сумын
эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг
дээшлүүлэхэд голлон анхаарч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн
удирдлагатай хослуулан ажиллаж сумаа хөгжүүлэх, сум үүсэн байгуулагдсаны 60
жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн
өнгөрүүлэхэд гол ажлаа чиглүүлж Хүн эмнэлэгт парк шинэчлэлт хийж, 8 Манал
бурханы цогцолборыг байгуулж, гудамжны гэрэлтүүлэгийг шинээр тавилаа.
2012 оны 11 сард
болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд МАН-7,АН-7, бие даагч 1,Аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр МАН-аас нэр дэвшсэн Д.Цэрэнханд сонгогдож аль ч нам олонхи болж
чадаагүйч сумын ИТХ хүч тэнцүү
бүрэлдэхүүнээс бүрдсэн юм. Шинээр байгуулагдсан ИТХ-ын Анх дугаар хуралдааныг
ахмад төлөөлөгч Г,Дашдорж удирдаж ИТХ-ын
даргаар Б.Бат-Ундрах сонгогдож Нагац нь зээгээ ИТХ-ын даргаар сонгуулж төрийн
ажлыг сайн хийх ерөөл дэвшүүлэн суудалд нь урьсан онцлог үйл явдал болсон юм. Энэ хурлаас Засаг даргаар Д.Цэрэнхандыг нэр
дэвшүүлэн сонгож аймгийн Засаг даргаар томилууллаа. Арц багийн ИНХ-ын даргаар
Д,Нацагдорж Баянхайрхан багийн ИНХ-ын даргаар
У.Өсөхжаргал, Дэлгэр багийн ИНХын даргаар Д.Гансүх, Жавцаг багийн ИНХ-ын
даргаар Г.Алтангэрэл нар сонгогдлоо.
ИТХ-аас 4 жилд
хийх үйл ажиллагааны 4 бүлэг 40 зүйл бүхий бодлого, сумын Засаг даргын 152 зүйл
бүхий мөрийн хөтөлбөр, сумын эдийн засаг
нийгмийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэл, “Сум хөгжүүлэх мастер төлөвлөгөө
2014-2024”-ийг ард иргэдээр хэлэлцүүлэн батлаж мөрдөн ажилласнаар, Сумд бүтээн
байгуулалт,хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэж, Цэцэрлэг, Сургуулийн
барилгуудыг шинээр бариулж, ЭМТ,ЗДТГ-ын
барилгад их болон урсгал засвар хийж,
Ажлын байрыг нэмэгдүүлэх, МАА, газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж “Хонь”,”Үхэр” хөтөлбөрүүд батлан
хэрэгжүүлсэнээр үр дүнгээ өгч мал сүрэг жил бүр 10-15%-иар өсөж 90532
толгойд хүрч 2016 оны байдлаар нэг хүнд 75 толгой мал ноогдож төмс 35 тн, 3.7 тн хүнсний ногоо хураан
авлаа. ”Цэмцгэр Цагаанчулуут” аяны удирдамжийг
2015 онд батлаж мөрдүүлсэнээр сумын нийт хашааны 10 % нь гүйдэг
хаалгатай болж айл өрх, албан газрууд
хашаа орчны тохижилт соёлжилтоо сайжрууллаа. Мөн ЗДТГ-т 2013 онд парк
шинэчлэлт хийв
2016 оны 10 сард
болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд АН-11, МАН-4, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр
АН-аас нэр дэвшсэн Ч.Болд сонгогдож Ардчилсан нам олонхи болж сумын ИТХ шинэ
бүрэлдэхүүнээс бүрдлээ. Шинээр байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдааныг ахмад төлөөлөгч Ш.Сэндмаа удирдан ИТХ-ын
даргаар Ч.Баярмагнай, Сумын Засаг даргаар Ч.Болд нарыг сонгож баталууллаа
Арц багийн ИНХ-ын даргаар Д. Машбаяр, Баянхайрхан багийн
ИНХ-ын даргаар Н.Бямбадорж, Дэлгэр багийн ИНХын даргаар Д.Шагдарсүрэн, Жавцаг
багийн ИНХ-ын даргаар З.Анхтуяа нар сонгогдон ажиллаж байна. ИТХ-аас 4 жилд
баримтлах үйл ажиллагааны 4 бүлэг 47 зүйл бүхий бодлого, Сумын Засаг даргын 4
бүлэг 176 зүйл мөрийн хөтөлбөр, 2017 оны сумын
эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх 86 зүйл үндсэн чиглэл зэргийг батлаж мөрдүүлээ. Ард түмний амьжиргааны түвшинг
дээшлүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай
хослуулах үндсэн дээр сумаа хөгжүүлэх албан байгууллагуудыг нэгдсэн халаалттай
болгоход анхаарч байна.