Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын санал санаачлага

2017-12-08

ИТХ-ын сайн санаанууд:

            Тус сум  2009-2010 оны зуданд сум мал сүргийнхээ 64 хувийг хорогдуулж 35000 толгой малтай айл өрхийн  нилээд нь төв суурин нүүж  шилжилт хөдөлгөөн ихэссэн 528 үхэр, 16571 хоньтой  үлдэж үүнийгээ өсгөх гэж ядаж байгаа ийм үед ИТХ-аас 2013, 2014 онуудад эдийн засгийн гол үндэс болсон мал сүргийг өсгөх бодлогоор дэмжих нь чухал байсан тул  “ХОНЬ”, “ҮХЭР” гэсэн дэд хөтөлбөрүүдийг БИНХ-уудаар хэлэлцүүлж баг бүрт 5- 15 .0 сая төгрөг СХС-аас батлан журам гарган гэрээ хэлцэл хийж  мал маллаж амьдрах сонирхолтой мал цөөтэй өрхүүдэд төлийг  нь өсгөж өөрийн гэсэн  малтай болгох зорилт тавьсан нь үр дүнгээ өгч 2016 оны эцэст 90532  толгой малтай болж үхэр 2722, хонь 42150 толгойд хүрсэн байна. Дээрх шийдвэрийг гаргасан 2013, 2014 онуудын  жилийн эцсийн хуралдаанд мал аж ахуйгаас өөр юм мэддэггүй тэнэг төлөөлөгч нар гэсэн нэр зүүж нилээд ширүүн өрсөлдөөн дунд ийм шийдвэр гарч байсан нь зохиох үр дүнд хүрсэн юм.

Мөн “Цэмцгэр Цагаанчулуут” аян өрнүүлж айл өрх, албан байгууллагуудын дунд тохижилт соёлжилтын аян өрнүүлж сумын төвийн  айл өрхүүд хашаагаа жигдэлж хашаандаа гүйдэг хаалга хийх хөдөлгөөн өрнөж сумын төвийн нийт өрхийн 20% гүйдэг хаалгатай болж хогийн цэгээ цэгцтэй болгож  цэвэрхэн цомхон сум гэсэн үнэлгээтэй болж чадсан юм.

            ИТХ-аас баг,байгууллага аж ахуйн нэгж хувь хүмүүс, төрийн бус байгууллагуудтай хамтран тэмдэглэлт өдрүүдийг  тусгай удирдамж гарган тэмдэглэж хэвшсэн Шинэ үндсэн хууль батлагдсан өдөр л гэхэд Соёлын төв үндэсний бөх барилдуулж байгууллагууд өөрсдийн ажлаа сурталчилна. Орой нь Үндсэн хууль сэдэвт “АХА” тэмцээнт үдэшлэг, өдөр нь байгууллагууд өөрсдөө ажилчиддаа мэдээлэл хийнэ. Хүүхдийн дунд зохион бичлэгийн болон  гар зургийн уралдаан болж хэвшсэн бол одоо сар бүрийн эхний өдөр сумын хэмжээнд ямар нэгэн уралдаан тэмцээн зохион байгуулж ИТХ- жил бүрийн нэг дүгээр сарын нэгэнд “Волейболын сумын аварга” шалгаруулах тэмцээнийг бүрэн дунд сургуультай  сагсан бөмбөгийг Дэлгэр баг 2-р сарын нэгэнд гэх мэт хамтран ивээ тэтгэн явуулдаг.  

Сургуулийн болон Цэцэрэгийн хүүхдүүдийн дунд “Сумын заануудын залуу халаа”, “Хуйрнан шуугигч “  зэрэг барилдаануудыг жилд 4 –өөс доошгүй удаа зохион байгуулж ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгч, БИНХ-ын дарга нар ивээн тэтгэн оролцдог гэх мэт олныг хамарсан энэ ажлуудын үеэр иргэдэд байгууллагын ажлаа байнга сурталчилж тэдний санаа бодлыг авч аливаа гаргах шийдвэртээ тусган хэрэгжүүлж байна.

ИТХ-аас “ИТХ-ын хөдөлмөрийн дотоод журам”, “бэлчээр ашиглалтын нийтлэг журам”, “малжуулах журам”, “ЗДТГ-тай харилцах журам”  гэсэн  журмуудыг батлан мөрдөж байна.

 Иргэдээс  амаар болон утсаар хэлсэн санал,гомдолыг бүртгэлжүүлж хариу мэдээлдэг гэх мэт ажлын санаанууд  байгаа.

Ажлын сайн санаануудаа түүвэрлэсэн :

ИТХ-ын нарийн бичгийн дарга                          Ч.Дамдинпүрэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%