Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндсэн хуулийн өдрийг өргөн тэмдэглэлээ

2018-01-31

Шинэ үндсэн хуулийн 26 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг нээж ИТХ-ын дарга Ч.Баярмагнай үг хэллээ. Энэ барилдааны сүүлийн 8 бөх үзэгчдийн хүсэлтээр тойргоор барилдаж залуу бөх М.Батэрдэнэ түрүүлж с/н М Ихнаран үзүүрлэж с/н Б.Цэрэнсодном,з/б .О.Бат-Оргил нар шөвгөрлөө барилдааны явцад сумын ИТХ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил болон ойрын үед зохин байгуулагдах ажлуудаас ИТХынТэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ярьж танилцууллаа.











Шинэ үндсэн хуулиас сурталчилж танин мэдэхүй болон хуулийн асуултаар "АХА" тэмцээн зохион байгуулж Арц багийн ИНХ-ын дарга Д.Машбаяр ивээн тэтгэлээ. Энэ тэмцээнд багш Б.Цэрэнсодном түрүүлж, Д.Юмжав дэд байр, Дэлгэр багийн засаг дарга Д.Чүлтэмсүрэн гутгаар байр эзэллээ.









Шинэ үндсэн хуулийн өдрийг тохилдуулан залуучуудын дунд нийтийн бүжгийн тэмцээн зохион байгуулж 6 хос оролцсоноос Б.Биндэръяа М.Сарантунгалаг нар тэргүүн байр,Ч.Дэчинсамбуу Б.Насанжаргал нар дэд байр,Ч.Хүрэлбаатар Ж.Норжинсүрэн нар гутгаар байр эзэллээ. Бүжгийн тэмцээнийг ИТХ-ын төлөалөгч Ц Намжилмаа ивээн тэтгэн гардууллаа. Залуучуудын бүжгийн сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой юм. 2-р сарын тэмцээнийг БОХ-ын байцаагч Э.Гаваасүрэн ивээн тэтгэхээр болсонд баяртай байна.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%