Сумын волейболын Аварга шалгаруулах тэмцээн
Сумын волейболын Аварга шалгаруулах цом булаалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Цомын эзнээр Баянхайрхан баг 2 дахь удаагаа шалгарлаа. Эрэгтэйд Дунд сургууль алт, ЗДТГ -ын баг мөнгө, Баянхайрхан баг хүрэл, эмэгтэйд Баянхайрхан баг алт, Дэлгэр баг мөнгө, Хүүхдийн цэцэрлэг хүрэл медаль хүртлээ. Цолын төлөөх өрсөлдөөн Баянхайрхан Дэлгэр багуудын дунд нилээд ширүүн явагдлаа. Энэ жилийн тэмцээн оройхон эхэлж шөнө дөл болсон хойно өндөрлөсөн ч үзэгч дэмжигчидээр заал дүүрэн сайхан тэмцээн боллоо. Зарим залуу тамирчидад бөмбөг бөөрөнхий гэдэг боллоо. Тэмцээнд байнга медалтай байдаг Арц багийн эмэгтэйчүүд энэ жилийн тэмцээнээс медаль авч амжсангүй.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5730