Сар шинийн бөхийн барилдаан
17-р жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглон барилдсанаас с/н М.Ихнаран түрүүлж с/з Ч.Давааням үзүүрлэж с/н Д.Мягмарсүрэн з/б М.Батэрдэнэ нар шөвгөрлөө.Энэ барилдааны түрүү үзүүрийн бөхийг Баянхайрхан багийн иргэн Н.Отгонбаатар,шөвгийн бөхийг Баянхайрхан багийн ИНХ-ын дарга Н.Бямбадорж, БЗД Ч.Давааням нар бусад бөхчүүдийн шагналыг сумын Засаг дарга Ч.Болд ивээн тэтгэж зохиож байгуулж байгаа ажилд гүн туслалцаа үзүүлж бусад багуудад үлгэр дуурайл боллоо. Бөхийн барилдаан ивээн тэтгэж байгаа нь энэ залуучуудад сайн барилдах урам хайрлаж байгаа буянтай үйлс юм. Манай эмэгтэйчүүд үндэсний бөхийг их дэмжиж байдагт талархаж байна.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5730