Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагаанчулуут сум ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Адуучин тэмцээнээс

2019-03-11

Дэлгэр багаас зохион байгуулсан "Адуучин тэмцээнд" 2 аймгийн 5 сумын 49 адуучин залуус оролцож хурд хүч , авьяас билэг, эр зоригоо сорж өрсөлдсөнөөс Дэлгэр багийн адуучин Ж.Гонгоржав тэргүүн байр эзэлсэнийг мөн багийн "сумын шилдэг залуу аварга" малчин Б.Төмөр "алтан медаль" өргөмжлөл адуугаар, Дэд байр эзэлсэн Жаргалан сумын адуучин Т.Алтанбаганыг тус багийн "Аймгийн хошой аварга малчин" Э.Бат- Эрдэнэ өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн шагналаар , Гутгаар байрт шалгарсан Баянхайрхан багийн адуучин М.Ихнаранг мөн багийн "сумын аварга малчин" Л.Батбаяр өргөмжлөл хүрэл медаль дурсгалын зүйлээр, 4-р байрт шалгарсан Арц багийн адуучин О.Бат-Оргилыг "сумын аварга малчин" Ц.Баяраа өргөмжлөл мөнгөн шагналаар, 5-р байрт шалгарсан тус багийн адуучин О.Бат-Оргилыг мөн багийн малчин Д.Чүлтэмгомбо өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. Адуучин тэмцээнд орж тэмцэлдсэн залуучууд болон үзэж сонирхсон үзэгчид, ивээн тэтгэсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийг адууны хийморь ивээх болтугай.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%