Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2019-11-20

ЦАГААНЧУЛУУТ СУМД ЦАГААТГАХ  АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН

БАЙГУУЛАХ  ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2019,09.20                                                                                    Цагаанчулуут  булаг

Аймгийн ИТХ-ын даргын 2019 оны 09-р сарын  05 ны өдрийн  72 тоот албан бичиг болон сумын ИТХ-ын жилийн гүйцэтгэлийн  төлөвлөгөөнд туссаны дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган баг, байгууллагуудад хүргүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 09-нд байгууллага иргэдтэй хамтран 1080 зул бэлтгүүллээ.

Зул бэлтгэх арга хэмжээнд ЗДТГ, Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэнд, Соёлын төвүүд Арц. Жавцаг,Дэлгэр, Баянхайрхан багууд тэдгээрийн  албан хаагчид, иргэн С.Нямхүү, Жавцаг багийн ИНХ-ын дарга З.Анхтуяа, ЗДТГ-ын албан хаагчид бусдаас   идэвхитэй оролцлоо.

 “Улс төрийн хилс хэрэгт” хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн  тэдэнд зориулан буяны арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг Цагаанчулуут группээр дамжуулан  Баг, байгууллага, иргэд, хэлмэгдэгсдийн  ач, зээ нар, ах дүүст нь хүргэн хамтран ажиллахыг нийтэд зарлан мэдээлэлийг  түргэн шуурхай хүргэж ажиллаа.

       2019 оны 09 дүгээр сарын 10-нд 11 цагаас “Раш минжүүр” хийдэд Баг байгууллагуудын төлөөлөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач,зээ, ах дүүсийг оролцуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Ч.Баярмагнай товч үг хэлж 1 минут мэхийн ёслож хүндэтгэл үзүүллээ.

Цагаатгах ажлын талаар төрөөс  авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд болон өөрийн сумын хэлмэгдсэн 37 иргэний  талаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  Ч.Дамдинпүрэв  товч  мэдээлэл хийж мөн цагаадаагүй 7 иргэн байгааг хэлж өгөв.

       Зул өргөсний дараа нь ЗДО Г.Даваасүрэн, Д.Батбаяр лам нар  Буяны арга хэмжээнд зориулан Итгэл , Ганданлхавжаа, Шийравнямбуу, Манал бурхан  зэрэг номуудыг айлдлаж 1080 зул өргөх, Дүнчүүр маань хөгжөөх ажлыг эхлүүллээ. Энэ жилийн арга хэмжээнд сумын иргэд өргөн дэлгэр оролцлоо.

Сургуулийн ахлах ангийн сурагчдад “Улс төрийн хилс хэрэгт” хэлмэгдэгсдийн талаар болон “Халх голын-80” жилийн ойн арга хэмжээний талаар  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Дамдинпүрэв, нийгмийн багш Б.Цэрэнсодном нар ярьж тайлбарлан  мэдээлэл хийлээ.

Зургуудыг хавсаргав.

ТАЙЛАН БИЧСЭН:

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                Ч.ДАМДИНПҮРЭВ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%