2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 04-р сарын 18,19-ний өдрүүдэд урд бүсийн Отгон, Шүлүүстэй, Цагаанчулуут сумын хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нар, багийн Засаг дарга нар, 18-25 насны залуучуудад батлаөн хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, цэргийн штабын үйл ажиллагааны талаар болон цэргийн алба хаах хэлбэрүүд, алба хааснаар эдлэх боломжуудыг сурталчлан таниулж, Эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг цэргийн насны залууст уриаллаа. Цэрэг татлагын комиссоор 25 иргэн орсноос 11 иргэн тэнцэн Зэвсэгт хүчний 0311 дүгээр ангид хуваарилагдаж, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 2 иргэн мөнгөн төлбөр ногдуулж, 12 иргэн ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдлөө. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг (дотор, арьс өнгө, мэдрэл, гэмтэл-мэс засал, халдварт, нүд, чих хамар хоолой, шүд) ажиллалаа.