Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ

СУМЫН ЗАСАГ ДАРГА БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2016-11-24

Одоогоор Завхан аймгийн 24 сумаас 19 нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж сумынхаа ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгоод байна. Хуулийн хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдалгүй анхдугаар хуралдаанаа зохион байгуулж ажлаа эхлүүлээд байгаа 19 сумын Засаг дарга нар өнөөдөр аймгийн Засаг даргаас батламжаа гардан авсаны нэг нь Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд билээ.

Сумын иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхолыг илэрхийлж, МУ-ын ЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэж бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, Төр засгийн төлөөлөгчийн хувьд төрийн хууль ёсыг чандлан сахиж МУ-ын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, аймгийн Засаг даргын шийдвэрийг удирдлага болгон мөрдөж ажиллах, Төсвийн сахилга батыг бэхжүүлж, ил тод байдал, иргэдийн оролцоог ханган, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэн хяналтыг сайжруулах зэрэг 12 заалт бүхий үүргийг хэрэгжүүлж ажиллахаа аймгийн Засаг даргын өмнө батламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%